АШТ-д зодоглож буй 9 боксчин медалийн болзол хангаад байна


Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээн эдгээр өдрүүдэд Иорданы Амман хотод зохион байгуулагдаж байна. Тэгвэл энэ удаагийн тивийн аваргад манай ширэн бээлийтнүүд амжилт дүүрэн оролцож байна. 

Одоогоор манай 9 эмэгтэй 63 кг-ын жинд Уранбилэгийн Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, 52 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова, 60 кг-ийн жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж, 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. 

Харин эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах БНСУ-ын тамирчныг хүрэл медалийн төлөө ялсан бол 57 кг-ын жинд Гантөмөрийн Лундаа Тайваний тамирчин Чен Вей Лийг, 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай Ираны тамирчныг тус тус ялж, хүрэл медалийн болзол биелүүлээд байна. Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж, Б.Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай тамирчид цаашид медалийн өнгөө хувиргах тулаанд оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГААЛАЛТЫН СУВАГ, ДАЛАН БАРИНА 4 цагийн өмнө
СУМ ДУНДЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, СУРАГЧДЫН МЭДЛЭГИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХ… 4 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ЭЛЭГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ӨВЧЛӨЛ ӨНДӨР ИЛЭРЛЭЭ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛ… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНТАЙ УУЛ… 7 цагийн өмнө
ОРОС, БНАСАУ ТУМАННАЯ ГОЛ ДЭЭГҮҮР ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫН ГҮҮР… 8 цагийн өмнө
ОРОСОД ГЕОРГИЙН ТУУЗ ТАРААХ АЯН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
НАТО-ГИЙН ЦӨМИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАКРОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОСЫН ТАЛ … 8 цагийн өмнө
КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ 8 цагийн өмнө
ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ 9 цагийн өмнө
ЭРЭЛЧ НОХДЫГ ХАР ТАМХИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭ… 9 цагийн өмнө
ИРГЭДИЙН ЗЭЭЛ 17.7% ӨСЛӨӨ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АСТАНА ХОТЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ “ALEM.AI” ТӨВД … 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИ… 9 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГРААШИЙГ БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА 9 цагийн өмнө
1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХИЛИЙН ЦЭРЭГ БОЛОН ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТНА 9 цагийн өмнө
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО 9 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР… Өчигдөр
HERMES BIRKIN ЦҮНХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА Өчигдөр