Нобелийн шагналт Меньмар улсын экс тэргүүн Аун Сан Су Чи өдгөө авилгын хэргээр шүүхээс 26 жилийн хорих ял сонсож, ганцаарчилсан хорих ангид хоригдож байгаа. Тэгвэл түүнд дахин нэг шинэ авилгын хэрэг үүсгэж, шүүхээс гэм буруутайд тооцон гурван жилийн хорих ялыг нэмж оноосон талаар Аль Жазейра агентлаг мэдээллээ. Ингэснээр 77 настай Аун Сан Су Чи нийт 29 жил хоригдохоор болж байна.