Хэнтий аймаг 1.6 тэрбум төгрөгөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгээ засварлаж байна


Хэнтий аймаг 100 жилийн ойгоо угтаж, Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаж эхэлжээ. Тус аймгийн Засаг даргын санаачилгаар, орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр их засварыг хийж буй аж. 

Гүйцэтгэгчээр “Хангай илч дулаан” ХХК ажиллаж байгаа бөгөөд наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал, саравчны суурийн ажил буюу 1.5 метр гүн бетон багана суурилуулах ажил бүрэн дуусчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 орчим автомашины зогсоол, Сурын талбай, Шагайн асар саравчны суурь, явган хүний зорчих замын ажил хийгдэж байна.

 Дөрвөн улирлын үйл ажиллагаатай болох тус цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг бүрэн шинэчлэн, 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ. Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийгдэх аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 1 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 1 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 3 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 3 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 3 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА 22 цагийн өмнө
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА 22 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ 22 цагийн өмнө
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… 23 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО 23 цагийн өмнө
ЕХ-НЫ ОРНУУД ТРАМПЫН САНАЛААС ТАТГАЛЗАЖ БАЙНА Өчигдөр
КАЗАХСТАНЫ ҮНДСЭН ХУУЛИНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ҮҮРГИЙГ ТЭЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
БАРИЛГЫН ЯВЦ НЬ УДААШРАЛТАЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ Өчигдөр
ТРАМП: ЗЕЛЕНСКИЙТЭЙ ТОХИРОЛЦОХ НЬ ПУТИНТАЙ ХЭЛЭЛЦЭХЭЭС ХЭЦҮҮ Өчигдөр