АСЕАН-ы удирдагчид Мяньмарын цэргийнхнийг хүч хэрэглэхээ зогсоохыг уриаллаа


АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт Камбожийн Пномпоь хотод энэ сарын 11-14 нд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн уулзалтаар Мяньмарын нөхцөл байдлыг онцлон авч үзэв. Тус улсад өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрийн эргэлт гарч, цэргийнхэн төрийн эрхэнд гарсан билээ. Үүнээс хойш ардчиллыг дэмжигчдийн эсрэг хүч хэрэглэж олон хүнийг цагдан хорьж байгаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АСЕАН болон Мьянмарын цэргийнхэн тус улсад энх тайвныг цогцлоохын тулд таван заалт бүхий зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд хүч хэрэглэхийг нэн даруй зогсоохыг уриалсан юм. Гэвч уг зөвшилцлийн баримт бичиг үр дүнд хүрээгүйг уулзалтаар онцолж, цэргийнхнийг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг уриаллаа. Харин Мяньмарын цэргийнхний зүгээс өөрсдийн төлөөллийг оролцуулалгүй, тэдний үгийг сонсолгүй ийм уриалга гаргаж байгаа эрс буруушааж байгаа юм.

Энэ удаагийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭНЭ ОНЫ ЭХНИЙ … 2026/04/17
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2026/04/17
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДЛАА 2026/04/17
МАЛЫН ХУЛГАЙН 2,144 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 333 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ 2026/04/17
ХУУЛЬ БУС АН АГНУУР БУУРАХГҮЙ БАЙГААГ АЛБАНЫХАН АНХААРУУЛЛАА 2026/04/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ VII САРД АШИГЛАЛТАД ОРНО 2026/04/17
ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ … 2026/04/17
ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮ… 2026/04/17
ИЗРАИЛЬ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ЛИВАНЫ СУУРИН ГАЗРУУДЫГ БӨМ… 2026/04/17
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН ЧОНЫГ 9 ХОНОГИЙН ДАРАА БАРЬЖЭЭ 2026/04/17
39 ДЭХЬ НОМЫН БАЯР ИРЭХ САРД БОЛНО 2026/04/17
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ГАЗРУУД 2026/04/17
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2026” ПУСАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ 2026/04/17
THE MONGOLZ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/04/17
ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА 2026/04/17
УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ 2026/04/17
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ 2026/04/17
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 2026/04/16
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 2026/04/16
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 2026/04/16