ДАШТ-ий нээлтийн тоглолтод эзэн орон түүхэндээ анх удаа хожигдов


Спортын хамгийн том тэмцээн болох Хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад өчигдөр шөнө нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээн Арабын ертөнцөд анх удаа болж байгаагаараа, мөн өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаа зэрэг олон онцлогтой болж байна. Түүнчлэн ДАШТ-ий түүхэнд байгаагүй их мөнгө зарцуулсанаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. 

Түүнээс гадна дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан нэг зүйл бол зохион байгуулагч орон нээлтийн тоглолтод хожигдож байгаагүй түүхэн статистик давтагдах уу гэдэг асуулт байлаа. Тэгвэл ДАШТ-ий нээлтийн тоглолтод Эквадор Катарын шигшээг 2:0-ээр буулган авлаа. Эквадорын довтлогч Эннер Валенсиа хоёр гоол оруулсан юм. Энэ нь ДАШТ-ийн 92 жилийн түүхэнд нээлтийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орон хожигдсон анхны тохиолдол болж байна.

Харин хөгжөөн дэмжиж байсан Катарчуудын тоглолтын хоёрдугаар үед цэнгэлдэх хүрээлэнг орхиж гарсан нь дэлхий нийтийн шүүмжлэлд өртөөд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГААЛАЛТЫН СУВАГ, ДАЛАН БАРИНА 4 цагийн өмнө
СУМ ДУНДЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, СУРАГЧДЫН МЭДЛЭГИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХ… 4 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ЭЛЭГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ӨВЧЛӨЛ ӨНДӨР ИЛЭРЛЭЭ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛ… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНТАЙ УУЛ… 7 цагийн өмнө
ОРОС, БНАСАУ ТУМАННАЯ ГОЛ ДЭЭГҮҮР ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫН ГҮҮР… 8 цагийн өмнө
ОРОСОД ГЕОРГИЙН ТУУЗ ТАРААХ АЯН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
НАТО-ГИЙН ЦӨМИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАКРОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОСЫН ТАЛ … 8 цагийн өмнө
КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ 8 цагийн өмнө
ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ 9 цагийн өмнө
ЭРЭЛЧ НОХДЫГ ХАР ТАМХИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭ… 9 цагийн өмнө
ИРГЭДИЙН ЗЭЭЛ 17.7% ӨСЛӨӨ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АСТАНА ХОТЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ “ALEM.AI” ТӨВД … 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИ… 9 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГРААШИЙГ БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА 9 цагийн өмнө
1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХИЛИЙН ЦЭРЭГ БОЛОН ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТНА 9 цагийн өмнө
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО 9 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР… Өчигдөр
HERMES BIRKIN ЦҮНХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА Өчигдөр