Уул уурхайн салбарт олгосон зээл чанаргүй зээлийн 21 хувийг эзэлж байна


Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөж, 22.6 их наяд төгрөгт хүрчээ. Есдүгээр сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 174.0 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар буурсан байна. Мөн зээлийн үлдэгдлийн 1.4 их наяд төгрөг буюу 6.3 хувь нь гадаад валютаар олгосон зээл байгаа ажээ. Банкууд тайлант сард 2.4 их наяд төгрөгийн зээл олгож, 2.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.

Нийт олгосон 2.4 их наяд төгрөгийн зээлийн 1.3 их наяд төгрөгийг иргэдэд, 1.01 их наяд төгрөгийг хувийн байгууллагуудад өгчээ. Есдүгээр сартай харьцуулахад шинээр олгосон зээл 109.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Харин нийт эргэн төлсөн зээлийн 1.3 их наядыг иргэд төлсөн бол 1.16 их наяд төгрөгийг хувийн байгууллагууд төлжээ. Есдүгээр сартай харьцуулахад зээлийн эргэн төлөлт 146.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зээлийн 5.4 хувь буюу 1.22 их наяд төгрөг нь анхаарал хандуулах, 11.7 хувь буюу 2.6 их наяд төгрөгийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа юм.

Чанаргүй зээлийн,

  • 21.5 хувь - Уул уурхай
  • 16.2 хувь - боловсруулах үйлдвэр
  • 14.7 хувь - барилгын
  • 11.6 хувь - худалдааны
  • 7.0 хувь - санхүү, даатгалын үйл ажиллагааны
  • 6.1 хувь - цалин, тэтгэвэр тус тус эзэлж байна.

Нийт чанаргүй зээлийн 11.0 хувь нь гадаад валютаар олгосон зээл эзэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН XI ТЭМЦЭЭН МОН… 14 цагийн өмнө
АИ-92 АВТОБЕНЗИН 11 ХОНОГ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 18 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА 17 цагийн өмнө
Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭРДЭНЭШИШИЙН БАРЬЦ… 17 цагийн өмнө
KHARKHORUM 360° ФЕСТИВАЛЬ 8-Р САРЫН 22-23-НД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД Б… 18 цагийн өмнө
АНУ ИРАНТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ 18 цагийн өмнө
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 19 цагийн өмнө
УУРХАЙЧДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИ… 19 цагийн өмнө
ДАРААХ ЕСӨН ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЭГШ, СОНДГОЙ ЗОХИЦУУЛАЛТАД ХАМА… 19 цагийн өмнө
“NTUH–HOPE JOINT SYMPOSIUM 2026” ХАМТАРСАН СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН … 19 цагийн өмнө
ЗАСАГ | БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ Б… 19 цагийн өмнө
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 19 цагийн өмнө
БНХАУ “ЧОНО” НЭРТЭЙ РОБОТЫГ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТАД АШИГЛ… Өчигдөр
960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ НИЙСЛЭЛИЙН 30 ДУГААР СУРГУУЛИЙГ 10 ДУГААР … Өчигдөр
КИЕВ ОРОСЫН WILDBERRIES ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХУУДЫГ БӨМБӨГДСӨӨР БАЙН… Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГИЙГ ПРОКУ… Өчигдөр
БНСУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАЛУУН ӨДӨР ТОХИОЖЭЭ Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ ОЮУ ТОЛ… Өчигдөр
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ХЭВИЙН БАЙДАЛД ОРТОЛ … Өчигдөр
АРД АЮУШИЙН ГУДАМЖНААС САППОРО ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ 80 ХУВ… Өчигдөр
НАЙМДУГААР САРААС ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ МӨРДӨГДӨНӨ Өчигдөр