Катар-2022: Германы шигшээ баг хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ


Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байна. Хэсгийн эхний тоглолтондоо ялагдал хүлээгээд байсан Германы шигшээ баг өнгөрсөн шөнө хүчирхэг өрсөлдөгч болох Испанийн шигшээ багтай тоглож 1:1 харьцаагаар тэнцлээ. Ингэснээр тэд хэдийгээр хэсгийн сүүлийн байрт бичигдэж байгаа ч хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. 

Энэ хэсгийн нөгөө талд тэмцээний түрүүлэх багуудын тоонд зүй ёсоор бичигдэж байсан хүчирхэг Германы багийг буулган авч шуугиан тарьсан Японы шигшээ баг Коста Рикад 0:1-ийн харьцаагаар хожигдож хэсгийн сүүлийн тоглолтондоо хүчирхэг Испанийн шигшээ багийг зайлшгүй хожих даалгавартай боллоо. 

Тэмцээний үхлийн хэсэг гэж хөлбөмбөг сонирхогчид болон шинжээчид дүгнэж байгаа уг хэсгийн хувь заяа гуравдугаар тойрогт шийдэгдэх нь ийнхүү тодорхой боллоо. Хэсгийг Испани дөрвөн оноотой тэргүүлж байгаа бол Япон, Коста Рикагийн шигшээ багууд гурван оноотой хоёр, гуравдугаар байрт бичигдэж байгаа бол Герман нэг оноотой сүүлийн байрт бичигдэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГААЛАЛТЫН СУВАГ, ДАЛАН БАРИНА 4 цагийн өмнө
СУМ ДУНДЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, СУРАГЧДЫН МЭДЛЭГИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХ… 4 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ЭЛЭГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ӨВЧЛӨЛ ӨНДӨР ИЛЭРЛЭЭ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛ… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНТАЙ УУЛ… 7 цагийн өмнө
ОРОС, БНАСАУ ТУМАННАЯ ГОЛ ДЭЭГҮҮР ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫН ГҮҮР… 8 цагийн өмнө
ОРОСОД ГЕОРГИЙН ТУУЗ ТАРААХ АЯН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
НАТО-ГИЙН ЦӨМИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАКРОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОСЫН ТАЛ … 8 цагийн өмнө
КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ 8 цагийн өмнө
ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ 9 цагийн өмнө
ЭРЭЛЧ НОХДЫГ ХАР ТАМХИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭ… 9 цагийн өмнө
ИРГЭДИЙН ЗЭЭЛ 17.7% ӨСЛӨӨ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АСТАНА ХОТЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ “ALEM.AI” ТӨВД … 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИ… 9 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГРААШИЙГ БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА 9 цагийн өмнө
1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХИЛИЙН ЦЭРЭГ БОЛОН ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТНА 9 цагийн өмнө
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО 9 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР… Өчигдөр
HERMES BIRKIN ЦҮНХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА Өчигдөр