БНХАУ-ын Бээжин, Шанхай, Нанжин зэрэг томоохон хотуудад Ковидтой тэмцэж буй засгийн газрын бодлогоо эсэргүүцсэн жагсаал болж байна. Жагсагчид “Засгийн газар огцор”, “Хятадын Коммунист нам огцор”, “ Ши Жинпин огцор” гэсэн лоозон барьжээ.
БНХАУ Ковидын эсрэг хатуу бодлого барьж байгаа бөгөөд энэ нь хэт удаан үргэлжилсэн тул олон мянган хүн ийнхүү эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх болсон юм. Өмнө нь Хятадын Коммунист намын их хурлын өмнө аравдугаар сард Бээжин хотод томоохон жагсаал болсон бөгөөд цагдаа нар тарааж чадсан юм.