Их Британид инфляцийг эсэргүүцсэн олон нийтийн ажил хаялт хүрээгээ тэлсээр байна. Зул сарын баяр ойртож байгаа энэ өдрүүдэд төмөр замын ачилчид ажил хаяж тээврийн сүлжээ доголдож эхэлжээ. Иргэд цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан жагсаж байгаа юм. Энэхүү ажил хаялтад төрийн албан хаагчид, автобус тээврийн жолооч, эмнэлэг, шуудангийн ажилчид нэгджээ.