Монголбанк: Шинэ мөнгөн дэвсгэрт одоогоор гаргахгүй


Монголбанк шинээр мөнгөн дэвсгэрт гаргана гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Монголбанкнаас дараах мэдэгдлийг хийлээ. 

"Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000-т, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тархаж байна.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгааг хийж үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.

Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй 2025/09/16
Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, са… 2025/09/15
Н.УЧРАЛ: БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ДАРААГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ Б… 2025/09/12
Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг и… 2025/09/12
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn ца… 2025/09/10
ГААЛИАР ОРУУЛАХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 85 АЛХМААР ХЯНАДАГ, БАЙЦААГЧАА… 2025/09/09
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээни… 2025/09/09
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно 2025/09/09
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мост… 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төри… Өчигдөр
Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа 2025/09/02
“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах … 2025/09/02
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барила… 2025/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтла… 2025/08/31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-… 2025/08/31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-… 2025/08/31
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад… 2025/08/29
Канад улсын Саскачеваны их сургуультай жимс жимсгэний чиглэлээр хамтар… 2025/08/29
Өндөгний дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал суурилагджээ 2025/08/28
Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралда… 2025/08/27