2023 онд 1,3 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулна


Энэ онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улс 1,139.2 мянган хүүхдэд сар бүр 100 мянган төгрөгийг олгохоор хуульчилсан юм. Харин үлдсэн 9 хувийг хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэт өндөр орлоготой өрхийн хүүхэд хэмээн тодорхойлж хасахаар болсон юм. 

Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй гэдгийг ХНХЯ-наас мэдээлж байв. Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. 

Улмаар хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн ehalamj, Е-Моngolia системийг ашиглан шалгах, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах аж. Мөн өчигдрөөс эхлэн эл үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой гэсэн мессэжийг иргэдийн гар утасны дугаараар илгээж эхэллээ.

Үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдээгүй бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм. 2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртг… 2025/05/20
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүү… 2025/05/20
10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"… 2025/05/15
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын … 2025/05/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 2025/05/13
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад ор… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уу… 2025/05/09
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог х… 2025/05/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/07
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 2025/05/02
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2025/04/29
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А… 2025/04/29
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үй… 2025/04/28
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025/04/24