Өнгөрсөн 2022 оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгоод байгаа юм. Тэгвэл он гарснаас хойш 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байгаа аж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдааны үеэр албаныхан хэллээ. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлого баримтлан ажиллана хэмээн онцолсон юм.