Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ


Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэжээ.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.

Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.

Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байгаа юм.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 16 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 17 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 17 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 17 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 18 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 18 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 20 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 20 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 20 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 21 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 21 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 21 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 21 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 21 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 22 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 22 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр