11 аймгийн 22 сум цагаан зудтай байна


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаан зудтай, 13 аймгийн 44 сум зудархуу байдалтай байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал,  Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр,  Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай байгаа аж.

Харин Баян-Өлгийн Алтай, Булган, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил, Өндөрхангай,  Завханы Баянтэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Ерөө, Сүхбаатар, Улаанбаатарын Багануур, Төвийн Баянчандмань, Алтанбулаг, Заамар, Цээл, Батсүмбэр, Баянжаргалан, Зуунмод, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Батширээт, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Сүхбаатарын Дарьганга, Онгон, Түвшинширээ, Наран, Дорнодын Сэргэлэн, Булганд зузаан цастайн улмаас зудархуу байдалтай байна гэж үнэлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 1 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 1 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 3 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 3 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 3 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА 22 цагийн өмнө
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА 22 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ 22 цагийн өмнө
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… 23 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО 23 цагийн өмнө
ЕХ-НЫ ОРНУУД ТРАМПЫН САНАЛААС ТАТГАЛЗАЖ БАЙНА Өчигдөр
КАЗАХСТАНЫ ҮНДСЭН ХУУЛИНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ҮҮРГИЙГ ТЭЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
БАРИЛГЫН ЯВЦ НЬ УДААШРАЛТАЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ Өчигдөр
ТРАМП: ЗЕЛЕНСКИЙТЭЙ ТОХИРОЛЦОХ НЬ ПУТИНТАЙ ХЭЛЭЛЦЭХЭЭС ХЭЦҮҮ Өчигдөр