Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчийн баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөнгөж сая мэдээллээ.