Таеквондочдыг өндөр урамшуулал амалжээ


Монголын таеквондогийн холбооны удирдлага дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмаас медаль авсан тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна гэдгээ мэдэгдлээ.

Тус холбооны мэдэгдэлд “Олимпын төрөлд багтдаг таеквондогийн спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгах шилдэг тамирчдаа урамшуулах үүднээс хувийн зүгээс мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ” гэжээ.  


Тухайлбал, тавдугаар сарын 29-нд эхлээд зургаадугаар сарын 6-нд өндөрлөх “Баку 2023” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар урамшуулах юм байна.

  1. Алтан медаль: 100 сая төгрөг
  2. Мөнгөн медаль: 80 сая төгрөг
  3. Хүрэл медаль: 50 сая төгрөг

Харин “Ханжоу 2023” Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдын тухайд:

  1. Алтан медаль: 50 сая төгрөг
  2. Мөнгөн медаль: 30 сая төгрөг
  3. Хүрэл медаль: 20 сая төгрөгөөр тус тус урамшуулах болсноо мэдэгдсэн байна.

Азийн наадмын тухайд 2022 онд зохиогдох товтой байсан ч тодорхой шалтгааны улмаас нэг жилээр хойшилсон бөгөөд ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 08-ны өдрүүдэд болох юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 16 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 17 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 17 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 17 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 18 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 18 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 20 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 20 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 20 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 21 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 21 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 21 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 21 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 21 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 22 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 22 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр