Чөлөөтийн шилдгүүд МЧБХ-ны эсрэг тэмцэж эхэллээ


Чөлөөт бөхийн шилдгүүд болох П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, ирэх есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотноо болох ДАШТ-д  оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан шалтгаанаар мэдэгдэл хийлээ. Улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ хэдийнэ гарчихсан байхад ийм шийдвэр гарсан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Чөлөөт бөхийн тамирчид гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа эхлээд олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд, өнөөдөр албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийжээ.

Тэд сорилт барилдаанаас гадна МЧБХ-ны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. 


Хэвлэлийн бага хурлын үеэр МУГТ П.Орхон, “Бид холбоогоо өөрчлөгдөх болов уу, сайжрах болов уу гэж их удаан хүлээсэн, найдсан. Гэтэл ямар ч шинэчлэл болсонгүй, үйл ажиллагаа нь доройтсоор, муудсаар л байна. Үүнийг ард түмэн мэдээсэй, Төр засаг анхаараасай гэсэн зорилгоор хурал хийж байгаа юм. Бид холбоогоо өөрчилье, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг сольё, тамирчидтайгаа ямар ч холбоогүй, бараа нь харагддаггүй Ерөнхийлөгчөө сольё гэсэн шаардлага тавьж байгаа. 2022 оны гуравдугаар сард ажлаа авсан шинэ ерөнхийлөгч жил хагасын хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Тамирчид тэмцээн уралдаандаа асуудалгүй оролцож, тайван бэлтгэлээ хийж байх ёстой. Гэтэл тамирчдаа визэнд оруулж чадахгүй байна. Дотоодын тэмцээн уралдаан маш муу заал танхимд болдог.

Холбооны мөнгө, санхүү ил тод биш. 1.4 тэрбум төгрөгийн өртэй болохоор шинээр сэтгэлтэй хүмүүс орж ажиллахад хүндрэлтэй. Тэмцээн уралдаанд явах зардал гаргаж өгдөггүйгээс тамирчид ДАШТ-д явах зардлаа хүмүүсээс гуйгаад явж байна. 

Дотоодын тэмцээн уралдааны хуваарь нь ДБНХ-ны ДАШТ, Азийн АШТ, чансааны тэмцээнүүдийн хуваарьтай уялддаггүй. 

Гуравдугаар сард болсон УАШТ нь нэг чансааны тэмцээнтэй давхцсан бол одоо зарлаад байгаа сорилт барилдаан нь дараагийн чансааны тэмцээнтэй давхцаж байгаа юм. Бидний эрүүл мэндийг эмч хариуцах ёстой. Гэтэл эмчгүй тэмцээнд явдаг болоод удлаа. Толгой өвдөх, гэмтэх гээд асуудал гарахад бид дандаа гаднын багийн эмч нарт ханддаг. Гол зорилго маань холбооны тогтолцоог өөрчлөх, Удирдах зөвлөлийг солих, тамирчдын төлөө ажилладаг шинэ ерөнхийлөгчтэй болох. Дээрээ суудлаа олчихвол тамирчид бид хурал хийгээд сууж байх хэрэг байхгүй шүү дээ. Маш олон жил тэвчиж ирлээ. Манай дээд үе, бидний үеийнхэн дуугүй байлаа гээд юу ч олоогүй, хохироод үлдсэн. Одоо яагаад дараагийн үе маань хохирох ёстой гэж. Тэвчиж ханалаа, одоо тэмцэнэ” хэмээн байр суурь илэрхийлсэн юм.

Чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга өөрийн санал бодлыг ингэж илэрхийлжээ, “Чөлөөт бөхийн холбооноос жил жилээр төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг хүсч байгаа. Даанч манай холбоо оны дундуур ямар нэгэн дүрэм журам баталж, гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг. Тамирчдыг гэхэд хооронд нь талцуулж байна. Дэлхий, олимпийн дэвжээнд гарахдаа дор хаяж зургаан сар, нэг жилийн бэлтгэл хийдэг.

Гэтэл сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулж, есдүгээр сард ДАШТ-д орно гэж байна. Нэг сарын дотор бэлтгэл хийх боломжтой юу.

Биднийг сорих боломж өчнөөн байсан. Оны дараа тамирчдаа дэмжиж олон улсын тэмцээнд өрсөлдүүлээгүй байж, улс дотроо талцуулж байна. Монголын баг тамирчид эрээн, жигдэрсэн хувцастай явдаггүй. Тамирчид эмчгүй явдгаас болж бие биедээ судас тариагаа хийдэг. Уг нь улсаас төсөвлөсөн хөрөнгө дээр, маркетинг хийж санхүүгээр дэмжих ёстой. Гэтэл тэгж дэмжиж чадахгүй байна.”


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГААЛАЛТЫН СУВАГ, ДАЛАН БАРИНА 4 цагийн өмнө
СУМ ДУНДЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, СУРАГЧДЫН МЭДЛЭГИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХ… 4 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ЭЛЭГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ӨВЧЛӨЛ ӨНДӨР ИЛЭРЛЭЭ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛ… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНТАЙ УУЛ… 7 цагийн өмнө
ОРОС, БНАСАУ ТУМАННАЯ ГОЛ ДЭЭГҮҮР ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫН ГҮҮР… 8 цагийн өмнө
ОРОСОД ГЕОРГИЙН ТУУЗ ТАРААХ АЯН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
НАТО-ГИЙН ЦӨМИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАКРОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОСЫН ТАЛ … 8 цагийн өмнө
КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ 8 цагийн өмнө
ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ 9 цагийн өмнө
ЭРЭЛЧ НОХДЫГ ХАР ТАМХИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭ… 9 цагийн өмнө
ИРГЭДИЙН ЗЭЭЛ 17.7% ӨСЛӨӨ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АСТАНА ХОТЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ “ALEM.AI” ТӨВД … 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИ… 9 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГРААШИЙГ БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА 9 цагийн өмнө
1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХИЛИЙН ЦЭРЭГ БОЛОН ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТНА 9 цагийн өмнө
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО 9 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР… Өчигдөр
HERMES BIRKIN ЦҮНХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА Өчигдөр