Мауй арал дээр дэгдсэн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 36-д хүрээд байна


Хавай муж улсын Мауй арал дээр дэгдсэн асар хүчтэй салхинаас үүдэлтэй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 36-д хүрсэн тухай холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Салхины хүч хэдийгээр буурсан ч Дора хар салхины улмаас олон зуун барилга байшин нурж, зарим нь түймэрт шатсаар байгаа аж. Олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, онц байдал зарлажээ.

Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд зарим хүмүүс сураггүй хэвээр байна.

Муж улсын захирагчийн орлогч Сильвиа Люк сэтгүүлчдэд хэлэхдээ "Бидний энэ гарз хохиролоос гарах зам урт, удаан байх болно” гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Гал түймэрт нутгийн ардууд, мөн энэ аралд хөрөнгө оруулалт хийсэн жижиг бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэл ихээр өртлөө. Бид ирэх жилүүдийн турш олон хүмүүст туслах арга замуудыг эрж хайх хэрэгтэй байна" гэж хэлсэн юм.

"Гал түймэр унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар Лахайна хотын түймрийн улмаас амиа алдсан 36 хүний цогцсыг илрүүлээд байна" гэж Мауи арлын захиргаа мэдэгдлээ.

Мауйд нээгдсэн таван хоргодох байр бүгд хүмүүсээр дүүрсэн байна. 

CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэ… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/09
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын ай… 2025/12/08
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тө… 2025/12/03
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 3 цагийн өмнө
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ Өчигдөр
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээ… 2025/11/28
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28