УЕФА-гийн Супер цомын эзэн багаар “Манчестер Сити” клуб шалгарлаа


Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубын хөлбөмбөгчид Испанийн “Севилья” багийг торгуулийн цохилтоор хожсоноор УЕФА-гийн Супер цомын эзэн боллоо.

Тэмцээн Грек улсын Пирей хотын “Карайскакис” цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнд “Севилья” клубын Юсеф Эн-Несири тоглолтын 25 дахь минутад эхний гоолыг оруулж тооны харьцааг нээжээ. “Манчестер Сити”-ийн Коул Палмер 63 дахь минутад хариу гоол оруулснаар харьцааг тэнцүүлэв. “Севилья”-гийн хагас хамгаалагч Неманья Гудель торгуулийн цохилтыг алдсан тул Английн баг 5:4-өөр хожлоо.

УЕФА-гийн Супер цомын энэ тэмцээнд анх удаа шинэ дүрмийг ашигласан аж. Тодруулбал, үндсэн цагийн тоглолтод тэнцсэний дараа багууд 15 минутын хоёр нэмэлт цаг авалгүйгээр шууд торгуулийн цохилтуудыг гүйцэтгэжээ.

“Манчестер Сити” анх удаагаа УЕФА-гийн Супер цомыг хүртэж байгаа бөгөөд өмнө нь  2022/23 оны улирлын  Премьер лиг, Английн хөлбөмбөгийн цом, Аваргуудын лигийн цомын эзэн болсныхоо дараа ийнхүү дөрөв дэх цомоо авчээ. Хэрвээ өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Клубуудын ДАШТ-ий цомыг авч чадсан бол нэг жилийн дотор авч болох 6 цомоос тавыг нь авах байлаа. Английн Супер цомын төлөөх тоглолтонд Манчестер Сити баг наймдугаар сарын 6-нд "Арсенал"-д хожигдсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 16 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 17 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 17 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 18 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 18 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 18 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 20 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 20 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 20 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 21 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 21 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 21 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 21 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 21 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 22 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 22 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр