"IHC esports" баг PUBGM тоглоомын ДАШТ-ий "Grand final"-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал хүртэв


PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports"  гэсэн гурван баг оролцсон юм. Финалын шатны 3 өдрийн тоглолтын нийт үр дүнгээр "IHC" баг дэлхийн аваргын цомыг хүртжээ. Тэдний хувьд тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance гэх бүх шатанд амжилттай оролцож финалын шатанд гарч ирсэн юм. 

IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноо авч ДАШТ-д түрүүллээ. Ингэснээр 453,500 ам.долларын шагнал хүртэж байна. Харин "Stalwart esports" баг 138 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж 263,000 ам.доллар, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлснээр 144,000 ам.долларын шагнал хүртлээ. 3 сая ам.долларын шагналын сантай PUBG MOBILE и спортын дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээнд Монголын багууд амжилттай оролцож 1, 2, 4 дүгээр байр эзэлсэн байна.

Энэ жилийн PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас анх удаа гурван баг оролцож байгаа. 2020 оны анхны дэлхийн аваргад "zeusesports" буюу одоогийн "IHC esports" баг гуравдугаар байрт шалгарч байсан билээ. Ийнхүү тус тоглоомын төрлөөр ДАШТ түрүүлсэн анхны Монгол баг болж байна. Мөн шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Тэрбээр дэлхийн аваргын цомыг авсан сэтгэгдлээ "Энэ хүртэл манай баг амаргүй замыг туулсан. Багаараа маш их бахархаж байна. Биднийг үргэлж дэмжиж байсан дэмжигчдэдээ маш их баярлалаа" хэмээн хуваалцлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15