Өнөөдөр /2023.12.07/ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын нэгдүгээр эмнэлгийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.Тус өдөрлөгт Хурлын Төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх харьяа хэлтэс, албад, албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэний үүргээ биелүүлэн оролцож, 120 иргэний алтан амь аврах гэгээн үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.