Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх зөрчлийг бууруулах, иргэд болон хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор СХД-ийн ИТХ-ын дарга дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр хурд сааруулагч байршуулах шаардлагатай 36 цэгт дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллалаа.