19 настай Карлос Алкараз талбайн теннисний их дуулгад анх удаа түрүүллээ


Талбайн теннисний дөрвөн том тэмцээний нэг, оны сүүлчийн их дуулга АНУ-ын нээлттэй тэмцээн өнгөрсөн шөнө дууслаа.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Испанийн залуу тамирчин Карлос Алкараз Норвегийн Каспер Руудыг хожиж их дуулгад анх удаа түрүүлэв.

2003 онд төрсөн 19 настай Алкараз ийнхүү дэлхийн чансааг тэргүүлсэн хамгийн залуу тамирчин болж түүхэд бичигдсэн ба их дуулгад түрүүлсэн хамгийн залуу нь болсон байна.

Финалд түүний эсрэг 4-6, 6-2, 6-7 (1-7), 3-6 харьцаагаар хожигдсон 23 настай Каспер Руудын хувьд АНУ-ын нээлттэй тэмцээнд анх удаа, энэ онд хоёр дахь их дуулгадаа финалдлаа.

Оны эхэнд Францын нээлттэй тэмцээний финалд Рафаэл Надальд хожигдсон тэрээр дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж эхэлсэн. Тэрээр 2023 оны нэгдүгээр сар хүртэл их дуулгын цом авах мөрөөдлөө хадгалах нь.

АНУ-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Польшийн 21 настай шинэ "од" Ига Свёнтек Тунисийн Онс Жабеурыг 6-2, 7-6 (7-5) харьцаагаар хожиж АНУ-ын нээлттэй тэмцээнээс анхны, их дуулгаас гурав дахь цомоо өргөлөө. Тэрээр өмнө 2020, 2022 оны Францын нээлттэй тэмцээнд аваргалж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 5 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 6 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 12 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 13 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 14 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15