Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, хамаатан саднаараа дамжуулан Хятад иргэдэд газар зардаг уу?


Төв аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд гэгч нь өөрийн ах дүү төрөл төрөгсдөөрөө дамжуулан газар эзэмшүүлж, цааш нь Өвөрмонгол, Хятад компаниудад дамлан зарж байна гэж нутгийн иргэд хардаж байна. Үүний нэг жишээ нь Жаргалантын усан сан нуурын эрэгийг хашаалсан асуудал бөгөөд1960-аад оны эхэн үеэр Төв аймгийн Жаргалант суманд байгуулсан усан сан нуур хур ихтэй жил хэмжээ нь томорч, хиймэл далангаа давах хэмжээний устай болдог, ногоо, тариан талбай услахаас гадна, сумын иргэд зусаж, хүн мал ундаалдаг нуур юм.

Гэтэл 2012-2016 онд тус сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд нуурын зүүн эрэгт өөрийн хамаатан болох Д.Тамирын Аригунто ХХК-д Амралт сургалтын төвийн зориулалтаар 10 га газрыг олгожэ. Гэтэл 4.5 га газрыг хашаалж барилга байгууламж барьсан бөгөөд нийт 10 га талбайг хашаалж, амралтын газар байгуулах барилгын ажил эхлээд байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Хамгийн гол нь Аригунто компаний төлөөлөх эрх бүхий хүн нь БНХАУ-ын иргэн Ван Чин Шан гэгч байх бөгөөд Өвөрмонгол хүмүүс хариуцаж, сургалтын төв ч буй, ахмадын сувилдал ч бус, амралтын бааз барихаар ажлаа эхлүүлсэн ч иргэд шаардлага тавьж, одоогоор барилгын ажил түр зогсоод байна.

Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийгөө хууль зөрчөөгүй хэмээн тайлбар өгдөг бол, харин түүний хамаатан Д.Тамир гэгч нь тус газрыг дуудлага худалдаагаар авсан хэмээн нутгийн иргэдийн амыг тагладаг ажээ. Тэд нийлж нэг биш газрыг Жаргалант сумаас авч, цааш дамлан наймаалж байж болзошгүй гэж сумын иргэд хэлж байна. Ах дүүсийн ашиг сонирхолоос гадна, нуурын ай савд газар олгосон Газрын тухай хуулийг зөрчиж байгаа учраас цаашлаад  АТГ-д хандаж шалгуулна гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗАЙСАН, НҮХТ, ХҮҮШИЙН АМАНД ШИНЭ ЗАМ ТАВИНА 2 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ АЗТАНУУД МАРГААШ ТОДОРНО 3 цагийн өмнө
ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН 2-Р ЭЛИЗАБЕТЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭ… 3 цагийн өмнө
МЕКСИКИЙН ЭРТНИЙ ПИРАМИДЫН ДЭРГЭД КАНАДЫН ИРГЭН АМИА АЛДЖЭЭ 3 цагийн өмнө
"Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА" 3 цагийн өмнө
“ЭСГИЙН ГАЙХАМШИГ-ШИНЭ ДУУ ХООЛОЙ” ЭСГИЙ УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 3 цагийн өмнө
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН АСАРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛНЭ 5 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 112 НЭГДСЭН ДУГААРЛАЛТТАЙ БОЛСНООР ЦАГ АЛДАЛГҮЙ ДУ… 6 цагийн өмнө
ТОЛГОЙТООС АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ ЯВЖ Б… 6 цагийн өмнө
УНГАР УЛС ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС ГАРАХ ҮЙЛ ЯВЦЫГ ТҮР ЗОГСООНО ГЭЖ… 6 цагийн өмнө
БОЛГАРЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД РАДЕВЫН НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 6 цагийн өмнө
ПЕЗЕШКИАН АНУ-ЫН ИРАНЫ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮР ДҮНГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА 6 цагийн өмнө
"ДҮНЖИНГАРАВ-2026" ХАВРЫН МОРИН УРАЛДААН ИРЭХ САРЫН НЭГЭНД БОЛНО 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 6 цагийн өмнө
НӨХӨН СОНГУУЛЬ ЗУРГАДУГААР САРЫН 21-НД БОЛНО 6 цагийн өмнө
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ ШААРДЛАГА ТАВИГД… 6 цагийн өмнө
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН ЗАРДЛЫГ ТАНАЖ, ХЭМНЭЛТИЙН ГОРИМД АЖИЛЛУУЛНА 7 цагийн өмнө
“УЛААНБААТАР МАРАФОН 2026”-Д 11,000 ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ 7 цагийн өмнө
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНДОО ЭРГҮҮЛЭН АВЧИРНА 7 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ӨСӨЛТ ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖ, БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙНА Өчигдөр