ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН УРАМШУУЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Admin
3 цагийн өмнө

Гамшиг осол, аюулт үзэгдэл, гэнэтийн бүхий л үзэгдэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн амь бие хайрлалгүй зүтгэдэг Онцгой байдлын алба хаагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар хамтарсан тушаалаар “Амь нас, эрүүл мэндэд хохирол учрах өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.

Шинэчилсэн журамд аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоо бүрд 85 хувийн, буцалтгүй нэрвэгдэгч гарсан онцгой хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд 105 хувийн урамшуулал олгохоор тусгажээ.

Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагчдад буулт тутамд 44 хувийн, гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5300 орчим хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГ… 1 цагийн өмнө
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ… 2 цагийн өмнө
АНУ-ЫН B1/B2 АНГИЛЛЫН ВИЗ ХҮСЭХИЙН ТУЛД $15,000 ХҮРТЭЛХ БАРЬЦАА БАЙРШУ… 2 цагийн өмнө
ШИЛДЭГ СОНСОГЧ, СУРАГЧИД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 2 цагийн өмнө
ИРАНЫ ТАГНУУЛЫН АЛБАНЫ ТЭРГҮҮН ДАЙРАЛТАД ӨРТӨН АМИА АЛДЛАА 3 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН УРАМШУУЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 3 цагийн өмнө
Г. ЗАНДАНШАТАР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЛБАН ДААЛ… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБЫГ ХАШИЖ ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШ Г. ЗАНДАНШАТАР ТАНХИМДАА ХО… 3 цагийн өмнө
ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ 22 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ? 22 цагийн өмнө
АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 22 цагийн өмнө
НАТО, ЕХ-НЫ ОРНУУД ИРАНЫ ТАЛААРХ БАЙР СУУРИА НЭГТГЭЖ ЧАДААГҮЙ БАЙНА 22 цагийн өмнө
ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА 23 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… Өчигдөр
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО Өчигдөр
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… Өчигдөр
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… Өчигдөр
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО Өчигдөр