ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ


Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 81 жил өнгөрч буйтай холбогдуулан өнөөдөр энх тайвны ёслол боллоо. Японы өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс толгой гудайлган зогсож, хохирогчдын дурсгалыг хүндэтгэв.

1945 оны энэ өдөр америкчууд атомын бөмбөг хаясан мөч болох өглөөний 08:15 цагт Хирошима даяар нам гүм болжээ. АНУ-ын B-29 Enola Gay онгоцноос "Little Boy" нэртэй ураны атомын бөмбөгийг хаясан байна.   Дэлбэрэлтээс үүссэн халалт болон цацраг идэвхт бодисын улмаас хот бүрэн сүйдэж, тухайн оны эцэс гэхэд ойролцоогоор 140 мянган хүн амиа алдсан билээ. Амьд үлдсэн олон хүн цацраг туяанаас үүдэлтэй хорт хавдар болон бусад өвчнөөр шаналж байв.                                                                                                             Ерөнхий сайд Такаичи Санаэ болон 121 улсын төлөөлөгчид энэ удаагийн энх тайвны ёслолд оролцлоо. Хирошима хотын дарга Мацүи Казүми цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын хөшөөн дэх атомын бөмбөгт өртсөн хохирогчдын жагсаалтыг шинэчлэн байрлууллаа. Түүн дээр 353 639 хүний нэр бичигдсэн бөгөөд үүнд өнгөрсөн 12 сарын хугацаанд нас барсан 4 393 хүний нэрийг нэмж сийлсэн байна.Мацуи цөмийн зэвсгийг устгахыг уриалсан энх тайвны тунхаглалыг уншиж танилцуулав. "Дэлхийн бодлого боловсруулагчид аа, цөмийн зэвсгийг нэн даруй устгахыг иргэний нийгэм  шаардаж байна. Та бүхэн бидний сэтгэлийг хэр удаан гонсойлгох вэ? Цөмийн зэвсэг хэрэглэх гэсэн аливаа оролдлого нь хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учруулна гэдгийг ойлгож байгаа биз ээ" хэмээн тунхаглалд өгүүлжээ.

 

Мөн Ерөнхий сайд Такаичи үг хэлж "Япон улс цөмийн зэвсэггүй байх гурван зарчмыг тууштай баримталж, атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улс гэдэг үүднээс цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын төлөө тууштай тэмцэх болно. Энэ бол бидний үүрэг" гэлээ. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03