ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг  тавилаа. Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болох юм. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. 

Ингэснээр: Жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах юм.

Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, хотын төвийн газар ашиглалтыг сайжруулах, одоо байгаа үйлдвэрийн бүсүүдийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөлт хийх боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн ачааллыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА 1 цагийн өмнө
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
Их хурлын гишүүд юу хэлэв ... 19 цагийн өмнө
"ХЯТАД УЛСЫГ ТАНИН МЭДЭХ" ӨВӨР МОНГОЛЫН XIV СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ… 21 цагийн өмнө
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА Өчигдөр
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 2026/09/19
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/09/19
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 2026/09/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2026/09/19
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… 2026/09/19
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 2026/09/18
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 2026/09/18
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 2026/09/18
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 2026/09/18