ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. “Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт үндэсний форум Төрийн ордонд болж,  хүүхдийн мэс заслын үе үеийн эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал тус форумд оролцож,мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

8LlqWYov9EUZ9pZTE5eq.jpg

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын бодлогыг өвчин хүндэрсний дараа эмчлэхэд бус, өвдөхөөс нь сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын гол зорилтын нэг гэдгийг тэмдэглээд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна гэлээ.

Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр бэлтгээд байна. 

viber_image_2026-09-25_11-31-21-423.jpg

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлж, нийт маягтын тоог 41 хувиар бууруулах зорилт хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцлоод эмчийн цагийг цааснаас чөлөөлж, иргэдэд зориулж байгаа шинэчлэл юм гэлээ.

Засгийн газар эмч, сувилагч, мэргэжилтний хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн барьсан. 

viber_image_2026-09-25_11-31-19-402.jpg

Салбарын шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой гэлээ. ЭХЭМҮТ-ийн төрөлжсөн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдааг сайжруулан, Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгон хөгжүүлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

viber_image_2026-09-25_11-31-19-862.jpg

viber_image_2026-09-25_11-31-21-748.jpg

 Манай улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, төвлөрсөн мэс заслын тусламж зэрэг чиглэлээр төрөлжиж, жилд 14 мянга орчим мэс засал хийж байна. 

viber_image_2026-09-25_11-32-09-875.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 3 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: 13 ЦАГ БОЛСОН БАЙНА. ЧУУЛГАН ЗАВСАРЛАХГҮЙ. АРД ИРГЭД АЖЛА… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГ… 1 цагийн өмнө
“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 4 цагийн өмнө
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 5 цагийн өмнө
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 23 цагийн өмнө
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 23 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯ 2026: БОКСЧИН О.ЕСҮГЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ 23 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ 23 цагийн өмнө
ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА Өчигдөр
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… Өчигдөр
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… Өчигдөр
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… Өчигдөр
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА Өчигдөр
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ Өчигдөр
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО Өчигдөр