УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ-Д НИЙЛҮҮЛЭГДЭЖ БАЙНА

Admin
58 минутын өмнө

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлогчдод зориулсан сургалт боллоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортлох нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилготой энэхүү сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.Танхим болон цахимаар нийт 150 оролцогч хамрагдсан уг сургалтаар экспортлогч аж ахуйн нэгжүүд импортлогч орны ургамлын хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг тариалалт, үйлдвэрлэлийн эхэн үеэс судалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатанд холбогдох стандарт, шаардлагыг мөрдөх нь экспортын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон мэдээлэл, зөвлөмж өгсөн байна.Түүнчлэн Монгол Улсаас ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, холбогдох цахим системийг ашиглах талаар сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав. Энэхүү сургалт, мэдээллийн арга хэмжээ нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд импортлогч орны шаардлагыг урьдчилан мэдэж, үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Монгол Улсаас экспортолж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын 85 хувь нь БНХАУ-д нийлүүлэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг хамгаалах сэлгээний таримлын нэр, төрлийг олшруулах замаар экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд гарах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 58 минутын өмнө
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 1 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 1 цагийн өмнө
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 3 цагийн өмнө
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 3 цагийн өмнө
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 3 цагийн өмнө
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ Өчигдөр
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА Өчигдөр
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ Өчигдөр
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ 2026/09/30
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… 2026/09/30