Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ БАЙГАА

Admin
58 минутын өмнө

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьд хүрчээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын(НТБГ) автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 ААН-д аравдугаар сарын 5-13-ны хооронд өвөлжилтийн бэлэн байдлыг шалгалаа.

НТБГ-ын 7 ажилтан, нийслэлийн онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагч нартай хамтран нэг автобусанд 18 үзүүлэлтээр шалгалт хийлээ.

Өнгөрсөн өвлийн улиралд Yutong загварын автобус халаалт сайн байсан учраас гомдол ирээгүй.

Харин солонгос автобус явдаг чиглэлийн иргэдээс "Хүйтэн байна" гэсэн гомдол их ирсний улмаас энэ жил уг автобуснуудын паарны ажиллагааг илүү шалгасан. Хувийн байгууллагууд солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж, өвөлдөө бэлдэж байгаа юм билээ. Тухайлбал "Эрдэм транс" компани 70 гаруй солонгос автобусыг үйлчилгээнд явуулдаг. Үүнээс 30 автобусанд нэмэлт халаагуур суурилуулж, паарны үлээлтийг сайжруулсан байна. Үлдсэн 40 автобусанд хүйтний улирал эхлэхээс өмнө нэмэлт халаагуурыг суурилуулахаар ажиллаж байгааг хэлсэн.

Өвлийн бэлтгэлийг шалгах явцад ААН-үүдийн дутагдал, зөрчлийг тухай бүрд сануулж, хэвийн болгосон. Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна" гэв.

Нийслэл хотод нэг өдөрт нийтийн тээврийн 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна хэмээн албаныхан мэдээлдэг. Энэ нь олон тооных хэдий ч иргэд өглөө, оройн цагаар автобус хүлээж, ирсэнд нь чихэлдэж суудаг байдал өөрчлөгдөхгүй байгаад бухимдсаар байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 37 минутын өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 58 минутын өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 2 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 3 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 3 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 23 цагийн өмнө
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… Өчигдөр
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/20
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 2026/10/20
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 2026/10/20
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 2026/10/20