Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ

Admin
3 цагийн өмнө

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран (2026-03-22) зохион байгууллаа. Тус хуралд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцлоо. 


Монгол Улсын Ерөнхий сайд тус арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдрөөс 45 жилийн өмнө Монгол Улсын иргэн “Союз-39” хөлгөөр эх дэлхийгээсээ хөөрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Ингэснээр Монгол Улс өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн арав дахь, Ази тивийн хоёр дахь улс болсон юм. Монгол Улс 1981 оны түүхэн суурин дээрээ тулгуурлан 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ. Манай улс 1970-аад оны сүүлчээс “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн оролцож, улмаар 1979 онд “Интерспутник” байгууллагын гишүүн болж, 2008 оноос Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага “APSCO”-д нэгдсэнээр олон улсын хамтын ажиллагааны хүрээг шат дараатайгаар өргөжүүлсэн юм” гэлээ.

Монголын эрдэмтэд сансрын физик, анагаах ухаан, зайнаас тандан судлал зэрэг чиглэлээр судалгаа, туршилтын ажлуудыг хөгжүүлж, хиймэл дагуулын холбоо, сансрын өгөгдлийн хэрэглээг бодит салбаруудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлж ирлээ.  

Монгол Улс сансрын бодлогыг зөвхөн цаасан дээр байлгаж болохгүй. Бодитой ажилладаг институц, орчин үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологи, өгөгдлийг шийдвэр гаргах түвшинтэй холбосон нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой.

Энэхүү олон улсын хурал, түүний хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, судалгаа, сургалт, залуу мэргэжилтнүүдийг дэмжих хөтөлбөрүүд нь энэ зорилгыг бодит ажил хэрэг болгох чухал алхам болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын Засгийн газар энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ. 

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
THE WASHINGTON POST: УНГАР УЛС КРЕМЛЬД НУУЦ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН УУ? 29 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА 46 минутын өмнө
ИРАНЫ ИРГЭД ЭРЧИМ ХҮЧ ТАСАЛДАХААС ЭМЭЭЖ БАЙНА 53 минутын өмнө
АНУ, ИРАНЫ ТАЛААС ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХИЙГ ШААРДЛАА 1 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ҮЕ СОЛИХ БОЛОН ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ХИ… 1 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРИЙН УРСАЦЫГ ХУРИМТЛУУЛАХ УСАН САН БАРЬЖ БАЙНА 1 цагийн өмнө
КУБА УЛСЫН 10 САЯ ИРГЭН ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА 1 цагийн өмнө
КАТАРТ ЦЭРГИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ 1 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 34 ХУВЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА 2 цагийн өмнө
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ИХЭНХ НУТГААР ТОГТУУН БАЙНА 3 цагийн өмнө
ШИНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 3 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫН… 3 цагийн өмнө
“АЛЬФАМЕДИКАЛ“ ХХК, “СОД ТОПАЗ“ ХХК-ИУД ХӨСҮТ- Д ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ 2026/03/20
АНУ, ЯПОН УЛСУУД ДЭЛХИЙН ЭНХТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТАРНА 2026/03/20
СОРОНЗОН ШУУРГА ДЭГДЭЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/03/20
Б.ОДБАЯР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТРАСС БОЛОН БАГАНА ТУЛГУУРТ ӨРТӨӨГҮЙ ЗАВ… 2026/03/20
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ М.КВ 11000–15000 ТӨГРӨГӨӨР ТОГТООЛОО 2026/03/20
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА 2026/03/20
ДЭЛХИЙН БИЗНЕС-ХАБЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ДУБАЙГ ДАЙНД ЗОРИУЛЖ БОСГООГҮЙ 2026/03/20
МУГТ Э.ЦЭНДБААТАР WBC ХОЛБООНЫ МӨНГӨН БҮСНИЙ ТӨЛӨӨ ТОГЛОНО 2026/03/20