Ихэнх нутгаар 3-р сарын 23-ны өдөр цаг агаар тогтуун, дулаарах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, цас багатай газраар +13+18 градус, бусад нутгаар +8+13 градус байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +11+13 градус байна.
Эх сурвалж: https://weather.gov.mn/