Өнөөдөр Ёс зүйн дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч найман гишүүнээс хоёр л гишүүн ирснээр ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй. Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой 48 өргөдөл ирсэн” гэв. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Эдгээр өргөдөл нь фэйсбүүкийн тролл буюу хуурамч хаягнаас ирсэн гомдлууд, би ёс зүйн зөрчил гаргаагүй” гэдгээ мэдэгдлээ.