“СУВИЛАГЧИЙН ХҮЧ-ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, АЮУЛГҮЙ ОРЧИН-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ XII СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Admin
2 цагийн өмнө

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилагчийн хүч-Чанартай тусламж, аюулгүй орчин-Тогтвортой хөгжил” сэдэвт Үндэсний XII сургалт, семинарыг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгын хүрээнд 12 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийслэл болон орон нутгийн 45 байгууллагын 360 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөл оролцлоо.

Сургалт, семинарын эхний өдөр “Сувилагчийн хүч” сэдвийн хүрээнд зочин лекцүүд, “Сувилагч мэргэжилтний оролцоо” симпозиум, “Нотолгоонд суурилсан сувилахуй” судалгааны илтгэлийн хуралдаанууд зохион байгуулагдав. Энэ үеэр Япон улсын сувилахуйн эксперт, эрдэмтэн, судлаачид, анагаах ухааны их, дээд сургуулийн эрдэмтэн профессорууд, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төвүүд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага, манлайлал, чанарын асуудал, орчин үеийн чиг хандлага, сайн туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус арга хэмжээний хүрээнд 8 зочин илтгэл, 10 судалгааны илтгэл хэлэлцэгдэж, 75 судалгааны бүтээл ирүүлэн оролцсон нь сувилахуйн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо.

Мөн 14 өртөөт дадлага сургалт зохион байгуулагдаж, оролцогчид шинэ мэдлэг, ур чадвараа бататган туршлага солилцлоо.

Энэхүү үндэсний сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн манлайлал, оролцоо, мэргэжлийн хөгжил, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг дэмжсэн, сайн туршлага түгээсэн, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.ДАВААДАЛАЙ: АЖЛАА ӨГЧ, АТГ-ААР ШАЛГУУЛНА 37 минутын өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР КАРТ УНШИГЧ НЭГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ҮЙЛЧИЛНЭ 41 минутын өмнө
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА 2 цагийн өмнө
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА 2 цагийн өмнө
ГАЛД ӨРТСӨН БАЙРЫГ ДАХИН БАРИХ КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ 2 цагийн өмнө
“СУВИЛАГЧИЙН ХҮЧ-ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, АЮУЛГҮЙ ОРЧИН-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭ… 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2 цагийн өмнө
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ӨНӨӨДӨР ОЛГОНО 2 цагийн өмнө
ИНДОНЕЗ УЛСЫН 26 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗ АШИГЛАН ХИЛ НЭВТРЭХИЙГ ЗАВДЖЭЭ 2 цагийн өмнө
“АВДАР” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА 20 цагийн өмнө
ХОЁР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 20 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГЫН ТОМИЛГООГ ТАВДУГААР САРЫН 6-НД ШИЙДНЭ 20 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН Т-72 ТАНКИЙГ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ 20 цагийн өмнө
ИСПАНИД ХЭТ ХАЛАЛТЫН УЛМААС ИЛ ЗАДГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ХААГДАЖ БАЙ… 20 цагийн өмнө
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС ОПЕК БОЛОН ОПЕК+-ЭЭС ГАРСНАА ЗАРЛАЛАА 21 цагийн өмнө
УЛААН ТАЛБАЙД БОЛОХ ЯЛАЛТЫН БАЯРЫН ЖАГСААЛД ЦЭРГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ОР… 21 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ГАРДАН ТУЛААНЫ ХОЛБООНЫ АНХНЫ МАСТЕР БАГШ ТӨРЛӨӨ 22 цагийн өмнө
ТРАМП БОЛОН ТҮҮНИЙ БАГ ТЕГЕРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ САНАЛД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА Өчигдөр
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН КОНГО УЛСЫН ТЭРГҮҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙН… Өчигдөр
ОРОСООС АГААРЫН ТҮЛШ ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ГЕРМАН, ГРЕКИЙН ТАЛУУ… Өчигдөр