ГАЛД ӨРТСӨН БАЙРЫГ ДАХИН БАРИХ КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ

Admin
2 цагийн өмнө

“Дүнжингарав” уулзвар дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Одоогоос хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 16.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна.

Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.3 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байсан бол төсөв нь 4 тэрбумаар нэмэгджээ.

Албаныхны тооцоо судалгаагаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон байна.  Нийслэлийн худалдан авах газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад "Дабль перамид" болон "Гэрэгэ технологи" компанийн түншлэл шалгарч, гэрээгээ байгуулсан. Энэ байрыг дахин барих төсвийг тусгахдаа он дамжин хэрэгжүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар ажлын зураг төсөл бол холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж дуусаад, Барилгын хөгжлийн төвд магадлалаар хянуулахаар хүргүүлсэн. Магадлалын нэгдсэн дүгнэлт албажиж гарсны дараагаар барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн онд тус байрыг нураах ажлыг хийсэн бөгөөд 2026 онд зоорийн давхрыг буулгаж, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг хийж дуусгасан. Анх баригдсан зураг төсөл дээр тодотгол хийх шаардлага гарсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг шинээр хийхээр болсон гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.ДАВААДАЛАЙ: АЖЛАА ӨГЧ, АТГ-ААР ШАЛГУУЛНА 43 минутын өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР КАРТ УНШИГЧ НЭГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ҮЙЛЧИЛНЭ 47 минутын өмнө
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА 2 цагийн өмнө
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА 2 цагийн өмнө
ГАЛД ӨРТСӨН БАЙРЫГ ДАХИН БАРИХ КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ 2 цагийн өмнө
“СУВИЛАГЧИЙН ХҮЧ-ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, АЮУЛГҮЙ ОРЧИН-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭ… 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2 цагийн өмнө
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ӨНӨӨДӨР ОЛГОНО 2 цагийн өмнө
ИНДОНЕЗ УЛСЫН 26 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗ АШИГЛАН ХИЛ НЭВТРЭХИЙГ ЗАВДЖЭЭ 2 цагийн өмнө
“АВДАР” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА 20 цагийн өмнө
ХОЁР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 20 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГЫН ТОМИЛГООГ ТАВДУГААР САРЫН 6-НД ШИЙДНЭ 20 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН Т-72 ТАНКИЙГ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ 20 цагийн өмнө
ИСПАНИД ХЭТ ХАЛАЛТЫН УЛМААС ИЛ ЗАДГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ХААГДАЖ БАЙ… 21 цагийн өмнө
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС ОПЕК БОЛОН ОПЕК+-ЭЭС ГАРСНАА ЗАРЛАЛАА 21 цагийн өмнө
УЛААН ТАЛБАЙД БОЛОХ ЯЛАЛТЫН БАЯРЫН ЖАГСААЛД ЦЭРГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ОР… 21 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ГАРДАН ТУЛААНЫ ХОЛБООНЫ АНХНЫ МАСТЕР БАГШ ТӨРЛӨӨ 22 цагийн өмнө
ТРАМП БОЛОН ТҮҮНИЙ БАГ ТЕГЕРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ САНАЛД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА Өчигдөр
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН КОНГО УЛСЫН ТЭРГҮҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙН… Өчигдөр
ОРОСООС АГААРЫН ТҮЛШ ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ГЕРМАН, ГРЕКИЙН ТАЛУУ… Өчигдөр