“ХАХУУЛЬ“ АВСАН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ХҮРГҮҮЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн асан, МАН-ын бүлгийн дарга байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” буюу “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан  НЭГЖЛЭГ хийж, баривчилсан.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.

Харин Д.Тогтохсүрэнгийн өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүхээс Д.Тогтохсүрэнг цагдан хорьсон шийдвэрийг өмгөөлөгчийн гомдлоор “хилийн хориг“ болгож өөрчилөөд байсан.

Товчхондоо,  Д.Тогтохсүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Хэргийн тодруулбал, яллагдагч Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн,

Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6,600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон,

“ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ЭМНЭЛГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ИРЭЭДҮЙ” УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, БҮТ… 30 минутын өмнө
“ХАХУУЛЬ“ АВСАН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД … 1 цагийн өмнө
"АРДЧИЛСАН НАМ ХОЁР ДАХЬ СЭРГЭН МАНДАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ" 1 цагийн өмнө
“CNN” СУВГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ТЕД ТЕРНЕР 87 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЧЭЭ 2 цагийн өмнө
ЕВРОП АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ 2 цагийн өмнө
АНУ, ИРАНТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРВЭЛ ТЕГЕРАНЫ ЭСРЭГ ХОРИГОО СУЛРУУЛНА 2 цагийн өмнө
ТРАМП ИРАНТАЙ ТАВДУГААР САРЫН ДУНДУУР ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ… 2 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ 2025 ОНЫ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ 3 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР УУЛЫН ТАХИЛГА 6 ДУГААР САРЫН 17-НД БОЛНО 3 цагийн өмнө
MXRNINGSTAR ХАМТЛАГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНД ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ БЭЛЭГЛЭЖЭЭ 3 цагийн өмнө
IPHONE 18 ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛАХ НЬ ХОЙШЛУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС… 3 цагийн өмнө
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ 40 ДЭХ ЖИЛДЭЭ ТАЙЗНАА ЭГШИГЛЭНЭ 3 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭРТ БАНКНЫ КАРТААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ДАМЖИН СУУЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 3 цагийн өмнө
ТРАМП “ЭРХ ЧӨЛӨӨ ТӨСӨЛ”-ИЙГ ТҮР ЗОГСООЛОО 21 цагийн өмнө
ЖУУЛЧДЫН ТОО ЭХНИЙ 4 САРЫН БАЙДЛААР 35 ХУВИАР ӨСЛӨӨ 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ХОККЕЙЧИД АЗИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
“POWER EXPO & FESTIVAL” ОЛОН УЛСЫН НААДАМ 14 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛ… Өчигдөр
ЗАСАГ | ”АЛТ-3 АЯНЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ХЭЛЭЛЦЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР АРДЧИЛСАН НАМЫН ГЕНСЕК БОЛОН ДЭД ДАРГА НАРАА ТОМИЛОГДОНО Өчигдөр