УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас саатуулжээ. Түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдүүлэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон байна.
Тэрбээр уг зээлийг авах үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан учир зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир ийнхүү АТГ-аас саатуулжээ. Мөн энэ хэрэгт Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамтатган шалгаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр саатуулан шалгаж байгаа аж. Ж.Бат-Эрдэнийн хувьд Зам тээвэр Хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа ийнхүү албан тушаалаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.