НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА

Admin
58 минутын өмнө

2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна. Энэ жилийн хувьд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ. Тиймээс ургацыг богино хугацаанд, хорогдол багатай хураан авахын тулд цэргийн алба хаагчид цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Picture3.png

Засгийн газрын шийдвэр болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант, Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 40 орчим бүлэгт хуваагдан ургац хураалтын ажилд оролцож байна.

811588449_2040027583301994_3154614672628233065_n.jpg

Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Иймд цэргийн алба хаагчид цаг агаарын эрсдэлээс урьтаж, ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахад анхаарч, шуурхай ажиллаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 3 минутын өмнө
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 16 минутын өмнө
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА 58 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… 1 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 20 цагийн өмнө
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… 23 цагийн өмнө
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… Өчигдөр
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… Өчигдөр
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ Өчигдөр
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ Өчигдөр
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … Өчигдөр
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 Өчигдөр
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… Өчигдөр
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА Өчигдөр