ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

Admin
1 цагийн өмнө

АНУ-ын хөлбөмбөгийн “MLS” лиг болон Мексикийн “Liga MX” лигт түрүүлсэн багуудын хооронд болдог “Аваргуудын цом”-ын тэмцээнд Лионель Месси тэргүүтэй “Интер Майами” баг түрүүллээ. Ингэснээр Аргентины домог Лионель Месси замналынхаа 48 дахь цомоо өргөлөө.Улаанбаатарын цагаар өнөө өглөө 08:00 цагт Интер Майами клубийн талбайд болсон энэхүү тоглолтын 24 дэх минутад Лионель Месси өөрөө гоолдсон бол 81 дэх минутад гоолын дамжуулалт өгснөөр түрүүлсэн юм. Ийнхүү тэрээр Интер Майами клубийн төлөө 100 дахь гоолоо оруулжээ. Тоглолтын туршид Майами клуб бөмбөг эзэмшилт болон хаалга руу цохисон цохилтоор өрсөлдөгчөөсөө тааруу байсан ч олдсон цөөн боломжоо амжилттай болгосон байна.“Аваргуудын цом” тэмцээнийг 2018 оноос эхлэн зохион байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд АНУ болон Мексикийн лигийн багууд тус бүр дөрвөн удаа түрүүлээд байна. Энэхүү тэмцээнийг Хойд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсны тэмцээн гэж хүлээн зөвшөөрдөггүй ч АНУ, Мексикт албан ёсны цомд тооцдог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 51 минутын өмнө
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 1 цагийн өмнө
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 1 цагийн өмнө
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… 2 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 21 цагийн өмнө
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… Өчигдөр
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… Өчигдөр
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… Өчигдөр
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ Өчигдөр
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ Өчигдөр
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … Өчигдөр
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 Өчигдөр
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… Өчигдөр