"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА

Admin
45 минутын өмнө

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь Монголын барилгын салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд өрнөөгүй том хэмжээний бүтээн байгуулалт юм. 158 га талбайг хамарсан уг төсөл нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой. 

Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Төлөвлөгдсөн 113 блок барилгаас 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж байгаа бөгөөд талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад үндэсний 4 бүтээн байгуулагч, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Түүнчлэн Сэлбэ ухаалаг хотыг бий болгох энэ төсөлд өнөөг хүртэл 253 ААН, хуулийн этгээд оролцож буй юм.

Үндсэн барилга угсралт дуусаж, дотор ажлууд идэвхжлээ

Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу чанарын өндөр түвшинд үргэлжилж байна. Дийлэнх блокын давхрын цутгалт дуусаж, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжээд байна.

Сэлбэ ухаалаг хотын барилгууд энэ намар халаалтаа авна

"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 45 минутын өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 49 минутын өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 55 минутын өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 2 цагийн өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 2 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 2 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 3 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 3 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 3 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 3 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО Өчигдөр
ТЭРЭЛЖИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ШАРИЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ Өчигдөр
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА Өчигдөр
ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН… Өчигдөр
СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮ… Өчигдөр
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… Өчигдөр
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … Өчигдөр