Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны намрын анхдугаар хуралдааны нээлт боллоо. Уг хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонголоо. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд хоёр дахь удаагаа сонгогдож буй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан юм.
Түүнчлэн намрын анхдугаар хурлаараа Ардчилсан нам, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих, сүүдрийн парламентыг удирдах, Тамгын газрын дарга нарыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.