"АТГ-ААС "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49 ХУВЬ ДЭЭР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА"


Засгийн газрын өнөөдрийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж дууслаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Анх 2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монросцветмет" компанийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотойгоор буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Үүргийн дагуу ажлын хэсэг байгуулж ажилласан. Эхний ээлжинд тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөд "УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй байна. Гэхдээ 49 хувьд төлбөрийг төлөх хэрэгтэй" гэдэг дүгнэлт гаргасан.

Эхний ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж, хэлцэл хийх дөрвөн удаагийн оролдлого хийсэн боловч хэлцэл хийх үр дүнд хүрээгүй. Мөн нөгөө талаас маргаан үүсгэж, захиргааны болон иргэний хэргийн шүүхээр тус бүр хоёр талд дээд шатны шүүх хүртэл маргасан. Харамсалтай нь шат бүрт хэлцэл хийгээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар ялагдаж байсан. Үндсэн хэлцэл хийх боломж бүрдэхгүй явсаар манай Засгийн газар 2021 оны хоёрдугаар сард байгуулагдаж, Сангийн сайд миний бие ажлын хэсгийг ахалсан.

Бид нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл хугацаанд ажлын хэсэг архив дээр сууж, судалсан. Холбогдох этгээдүүдийг нотлох баримтыг тогтоож, нөгөө талд хэлцэл хийх бэлтгэлээ хангасны үндсэн дээр 2021 оны арванхоёрдугаар сард манай ажлын хэсэг санал тавьсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хэлцэл хийсэн. Хоёр удаагийн хэлцэл амжилттай болж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээг хийсэн.

Эхлээд 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөг суутгасан. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр Засгийн газар өр төлбөрийг барагдуулсан. Засгийн газар одоо 100 хувь өмчилж буй "Эрдэнэт үйлдвэр", "Монросцветмет" компанийн 49 хувьцаагаа тэр хэмжээгээр баталгаажуулж байна гэсэн үг. "Эрдэнэт үйлдвэр" 100 хувь ард түмний өмч болох нөхцөл бүрдсэн.

Хэлцэл дуусаагүй, үргэлжилж буй. Энэ хооронд Хөгжлийн банкинд "Кью эс си" компанийн 196 тэрбум төгрөгийг хэлцэл хийж, зээлээ барагдуулсан. Мөн олж тогтоосон хамааралтай этгээдүүдийг баталсан баримт дээр үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас харилцан суутгахаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр хэлцлүүдийг хийхэд АТГ-аас сайн хамтарч ажилласан. 

АТГ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нийт 10 гаруй хүнийг яллагдагчаар татсан. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 20 цагийн өмнө
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… Өчигдөр
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02