Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана.

Энэ удаагийн айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх,  иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэр, бүтээн байгуулалтын олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гуравдагч хөрш-ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.

 Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг тохиролцлоо. Мөн  тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд, Холбооны Эдийн засаг, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс, улс төрийн намуудын төлөөлөл, Германы бизнес эрхлэгчид, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөлтэй албан болон ажил хэргийн уулзалт хийлээ. Монгол, Германы харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд буюу дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдсэн нь айлчлалын гол үр дүн гэж дүгнэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 21 цагийн өмнө
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… Өчигдөр
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02