БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой /2022.10.29/ сүнсний баярын арга хэмжээний үеэр 151 хүн нас барсан золгүй хэрэг гарсан.
Үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.