Д.Амарбаясгалан: Засгийн авто баазын машиныг дуудлагын үйлчилгээгээр, тодорхой лимитээр ашиглаж болно

Admin
36 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нийт 21 асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт,  Засгийн газрын авто баазын шинэчлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Энэ газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтцийг оновчтой болгохоор болсон. Улмаар төрийн өмчит аж ахуйн үйлдвэрийн газар болгож өөрчиллөө. Энэхүү газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан албан хаагчидтай байсан. Цаашдаа 100 автомашин, 105 ажилтан албан хаагчтай болголоо.  Авто баазыг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн стандартыг хангасан байдлаар явуулна. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтай алба хаагчдыг төрийн автомашин унахыг хориглосон. Зайлшгүй тохиолдолд төрийн авто баазын машиныг дуудлагын үйлчилгээгээр явуулж болно. Мөн үүнд лимит тогтоосон. Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт 250 автомашиныг  хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин ийм тооны автомашин хурааж, шаардлагатай газар нь хэрэгцээнд нь зориулж тарааж өгнө” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 6 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 6 цагийн өмнө