Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн улс төр судлаач Ц.Гансүх гэх залууг Дарханы арьс ширний цогцолборын захирлаар томилуулсан


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн өөртэй нь холбон гаргаж тавьсан Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад тайлбар хэллээ.

Тэрбээр "Ц.Даваасүрэн гишүүнд сүүлийн үед зөндөө гүтгүүлж, доромжлууллаа. Та уг нь олон удаа парламентад суусан сайн үлгэр үзүүлэх ёстой туршлагатай улс төрч. Гэвч парламентыг өөрийнхөө улс төрд ашиглаж болдгийг харуулж байна.

Ц.Даваасүрэн өөрөө шударга үнэний туйлд гүйгээд байдаг. Улс төр судлаач Цэрэнбадамын Гансүх гээд залууг Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт ТӨҮГ-ын захирлаар томилуулсан.

Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсрууулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нь 13-14 сая доллар шаардлагатай гэх судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. Монгол Улсад богийн 1 сая арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл 4.4 сая арьс боловсруулдаг болж, хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн. Хуучин ТЭЗҮ-гээр тоног төхөөрөмж нь 30 орчим сая доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь нийлээд 60-аад сая доллар болох ТЭЗҮ байсан. Одоо 160 сая евро болсон. Үүнээс 103 сая евро дээр нь Засгийн газраас баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлчихсэн байгаа. Таны яриад байгаа үнэн шударга байдал чинь энэ үү. Энэ бүгдийг та хийж байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 10 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 10 цагийн өмнө