ТӨСӨВ: Орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгоно


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийн дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт дэд сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нар багтсан юм. 

Ажлын хэсгийн нэгдсэн хурал өнөөдөр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ажлын хэсгээс гарсан урьдчилсан төлөвлөгөөг Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярмагнай танилцуулав. Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь, орон нутагт 50 хувь суурьшиж байгаа байдлыг 40:60 харьцаатай болгох, аймаг бүр хүн амынхаа 10-аас доошгүй хувьтай тэнцэхүйц шилжин суурьших иргэд татах ажлуудыг зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгажээ.

Үүний дараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжих санал танилцууллаа. 2023 оны улсын төсвийн төсөлд орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр тусгагджээ. Цаашид дэд бүтцийн асуудлыг шийдэх, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай байгааг тэрбээр танилцууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад  Засгийн газар онцгойлон анхаарч байгааг хэллээ. Нэг төвт хотоос олон төвт хоттой болох бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод туссан. Улаанбаатар хотын дагуул хот, шинэ суурьшлын бүс Богдхан уулыг тойрч хөгжинө. Эхнийх нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалт  2023 оны улсын төсөвт тусгагдсаныг онцоллоо.

Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг тусгасан тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах эрх зүйн орчинд алдаатай байгаа зүйлүүдийг засах санал боловсруулах, мөн шийдвэр гаргагчид, олон нийтэд ойлголт өгөх үндэсний зөвлөгөөн зохион байгуулахыг Ерөнхий сайд Ажлын хэсэгт үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 9 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 9 цагийн өмнө