Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд 40 хүүхдийг аав ээжтэй нь уулзуулсан байна


УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Бүтэн хоёр сарын хугацаанд зарласан арга хэмжээний үеэр 240 гаруй материал ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор болжээ.

Тэрбээр өнөөдөр  БНСУ-д ажиллаж амьдарч буй ээж, аавтайгаа уулзах “УЧРАЛЫН БАЯР” төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Гадаадад байгаа монголчуудыгаа бид дэмжих цаг нь ирсэн

- "Учралын баяр" төслийн 4 удаа амжилттай хэрэгжүүлсэн. УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байна. Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо 196 мянгад хүрсэн. Үүнээс БНСУ-д гэхэд л 50 мянга гаруй монгол иргэд амьдарч байна. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тоо. 2021 оны Дэлхийн банкны судалгаагаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эх орондоо оруулж байгаа орлого ДНБ-ийн 4 хувь байна гэх статистик байна. Өөрөөр хэлбэл гадаадад амьдарч байгаа монголчууд эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулдаг. Гэвч эцэг эх нь үр хүүхэдтэйгээ амьдрах, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх эрх нь хязгаарлагддаг. Визны асуудал дээр бэрхшээлтэй байдаг учир хүүхдүүдээ бага байхад нь гадаадад гарсан иргэд олон жилийн дараа үр хүүхэдтэй уулздаг. "Учралын баяр" төсөл нийгэмд зөв хандлага төлөвшүүлэх зорилготой. Гадаадад амьдарч буй монголчууд хэрхэн амьдардаг, хөдөлмөрлөдөг, тэднийхээ төлөө яаж зүтгэж байгааг харуулах, танилах зорилготой.  

 Нөгөө талаар үр хүүхдүүд нь "Ээж аав маань намайг бага байхад орхиод авсан, яагаад ирдэггүй юм бол, яагаад уулздаггүй юм бол" гэх санаашрал байдаг. Тиймээс хүүхдүүдийн дунд "САЙН УУ ЭЭЖЭЭ, ААВАА" гэх эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, тухайн эссэ дээрээ өөрийнхөө хүсэл, сонирхлыг зөв тусгасан хүүхдүүдийг шалгаруулж явуулдаг. 

Тухайлбал БНСУ-д очоод ажлын байрыг нь, цаг наргүй хөдөлмөрлөж байгааг нь хараад аав ээж маань үнэхээр миний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна, явуулсан хувцас, мөнгө төгрөгийг нь гамтай эдлэж, сайн суралцах ёстой юм байна гэдэг бодол тээж ирдэг. 

 Өнгөрсөн хугацаанд 40 хүүхдийг аав ээжтэй нь уулзуулсан байна. Тэдгээр хүүхдүүдийн ангийн багш нартай нь уулзахад "Манай ангийн хүүхэд ээжтэйгээ уулзаж ирсэний дараа хандлага нь өөрчлөгдсөн, сургалтын чанар сайжирсан" гэдэг. Хүүхдүүд нь хүртэл ээж аавыгаа хараад хичээх ёстой юм байна гэдэг бодол төрсөн тухай ярьдаг. 

Гадаадад байгаа монголчуудыгаа бид дэмжих цаг нь ирсэн. Цаашдаа Учралын баяр төсөл Европын улсуудад тэр дундаа Швед улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

https://www.facebook.com/N.Uch...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02