АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛНА


Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. Тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус салбарыг сурталчлах маркетингийн төлөвлөгөө, 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уриа үгийг тодорхойлох, жуулчид хүлээн авахад Монголын авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аялал жуулчлалын маркетингийн хөтөлбөрийг танилцуулав. Discovery, National geographic зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглан Монгол Улсыг олон улсад таниулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Монголд зочлох жилийн уриа, түлхүүр үгийг тодорхойлох танилцуулга хэлэлцүүлэг болж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын зочид буудлуудын холбоо, “Хүннү эйр” ХХК-ийн удирдлагууд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зам, тээвэр дэд бүтцийг сайжруулах болон НӨАТ-ын татвар зэрэг асуудлаар саналаа хэллээ.

Оролцогчдын саналыг сонссоны дараа Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой, салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг,  брэндингтэй байх нь чухал” гэлээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж, 2022 ондоо багтааж салбарын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэлээ.

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлиг энэ сард боловсруулж,  олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02