Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн асуудал олны анхаарлын төвд байна. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнтэй холбоотой бичлэг цахим ертөнцөд тарж, ОХУ-д сургууль төгссөн ахмад үеийнхнийг ялгаварласан нь Үндсэн хууль зөрчсөн зэрэг шүүмжлэл яваад байна. Үүнээс улбаалан түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Засгийн газрын холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоогоор ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэв.